2010-07-23
Эрчүүдийн тухай бүсгүй хүн бүрийн мэдэх ёстой зүйлс
 Танд ер нь эрчүүдийн “түлхүүрийг” олж сурах юмсан гэж бодогдож байв уу? Хэрвээ та талх шарагч ч юм уу, өөр нэг цахилгаан хэрэгсэл авсан бол уг хэрэгсэлтэй хэрхэн ажиллах, яаж өөрөө гэмтэхгүй байх, удаан эдлэх талаар өгүүлсэн “хөөрхөн” бяцхан ном дагалдаад ирнээ дээ?Гэтэл нэг эртэй холбогдлоо гэхэд дагалдаж ирдэг тийм “гарын авлага” байдаггүй нь гачлантайяа. Уг нь бүсгүйчүүд бид эрчүүдийг аливаа бусад техник хэрэгслээс хавьгүй их “ашигладаг” шүү дээ. Тиймээс бид тухайн эрээ “таних” гэсээр амьдралынхаа чамгүй олон жилийг зарцуулж орхидог доо. Зарим маань бүр учрыг нь олж чадахгүй байсаар салж, дахиад нэг эрийн учрыг олохоор хайран цагаа дахиад л үрж эхэлдэг.

Амьдралын гэгээн өдөр бүр бид аав, хүү, дүү, нөхөр, найз, нууц амраг, ажлын түнш гээд төрөл бүрийн эрчүүдтэй харилцаж байдаг. Бид уг нь тэднийг ойлгож, ойр дотно харилцаж, халамжилж, хайрлаж, бас тэр хэрээрээ яг тийм сэтгэлийг хариу хүлээж байдаг. Энэ бүхэн амжилттай байх үед бид “эрчүүд гэж хамгийн сайн, сайхан хүмүүс, тэдэнгүйгээр бид яана даа?” гэж бодоод, хамаг оролдлого маань талаар өнгөрөх үед бухимдаж цөхрөнгөө барахдаа “энэ эрчүүд гэж хамгийн хэрэггүй амьтад, магадгүй “энэ техник эвдэрчээ, засварт өгөхөөс” гэж халаглаж суудаг. Хэрвээ та надтай л адил эгэл жирийн бүсгүй бол яг ийм байдалд орж, “Болих минь. Эвдэрхий техниктэй ноцолдож байхаар үйлдвэрт нь буцааж өгөөд шинийг авъя” гэж бодох үе байсан л байх.
Өнөөдрийг хүртэлх амьдралынхаа туршлагаас харвал эрчүүдтэй харилцах үндсэн гурван төрлийн харилцаа л байдаг бололтой. Та үүнийг уншаад аль хэлбэрийг нь сонгохоо шийдээрэй л дээ.

Нэгдүгээр хувилбар. Та өөрийг чинь галзууруулах дөхөж байгаа гэж тасралтгүй үглэн уурласаар нэг насаа хамт барах /Энэ бол хэдэн цагийн хувьд зугаатай ч хэдэн жилийн дараа бүх л үнэ цэнээ алдаж, амьдрал сонирхолгүй болдог/

Хоёрдугаар хувилбар. Та эрчүүдээс нэгмөсөн татгалзаж, харин хөөрхөн бяцхан нохой худалдаж ав /Энэ нь хамаагүй хямд боловч тэр болгон хүссэн үр дүнд хүргэдэггүй/

Гуравдугаар хувилбар. Та сонгон авсан эртэйгээ аз жаргалтай амьдрахын тулд эрчүүдийн тухай бүх зүйлийг ойлгож мэдэх /Энэ нь хэцүү, цаг их авах, магадгүй их үнэтэй боловч танд хамгийн сайхан мэдрэмжийг өгнө/
Эр хүн гэдэг нэг талаасаа маш хялбар боловч нөгөө талаасаа яагаад ч ойлгож боломгүй “шинжлэх ухаан” юм шүү

Бичсэн: Mztycoon | цаг: 10:45 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


инээх
Бичсэн: arch_tseegii цаг: 11:25, 2010-07-24 | Холбоос | |


Бидний тухай яригдаад байгаан байна тээ...Намайг ашиглах заавар ууг нь байдийшд :p
хэлээ гаргах
Бичсэн: Зоригт ван цаг: 23:16, 2010-07-23 | Холбоос | |


tamerlend
yostoi goy hlsn bn
Бичсэн: thhhh цаг: 20:58, 2010-07-23 | Холбоос | |


тэгвэл би тэр судалж барахгүй шинжлэх ухаан чинь байна. харин эмэгтэйчүүд бол яаж ч судлаад дүгнэлт хийхэд хэцүү цаг болгон хувьсан өөрчлөгддөг тайлагдашгүй нууц.
Бичсэн: tamerlan13 цаг: 14:56, 2010-07-23 | Холбоос | |


chi ch neeree turshlagatain bnaa gej
Бичсэн: sitgel цаг: 12:31, 2010-07-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax