Өмнөө тавьсан тодорхой зорилготой, түүндээ хүрэхийн тулд юу ч хийж чаддаг, өөртөө итгэлтэй эмэгтэйчүүд ийм хэлбэрийн ээмгийг сонгодог. Тэд орчин тойрныхоо хүмүүсийн үнэнч шударга, эрс шулуун зан чанарыг илүү үнэлдэг. Өөрөө ч ийм байхыг хүсдэг байна.
Шовх өнцөгтэй ээмэг
Зоригтой шийдэмгий бүсгүйчүүд шовх өнцөгтэй ээмэг сонгож авдаг байна. Хэрэв энэ нь улаан, улбар шар, маргадын өнгөтэй шигтгээтэй бол тэр бүсгүй хээнцэр, янз бүрийн юм сонирхдог, олон хүмүүсийн дунд байх дуртай, ганцаараа удаан хугацаагаар байж чаддаггүй нэгэн аж. Тэдний хувьд хамгийн аймшигтай зүйл нь уйтгар гуниг байдаг. Харин олон хүнтэй газар бужигналдаж явах нь түүний баяр баясгалан, аз жаргал болдог гэнэ.түүний баяр баясгалан, аз жаргал болдог гэнэ.
Дугуй ээмэг:
Ийм ээмэг зүүдэг бүсгүйчүүд зан авирын хувьд даруу төлөв, бодсон санасан бүхнээ тэр бүр ил гаргаад байдаггүй. Аливаа зүйлийн үнэнч шударгыг юунаас ч илүү эрхэмлэдэг байна. Тэд даруу төлөв ч шударга бусын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй аж.
Зууван буюу сүүжин хэлбэртэй ээмэг:
Ийм хэлбэрийн ээмэг нь эелдэг зөөлний тэмдэг. Хар, хөх эсвэл бүдэг өнгийн шигтгээтэй байвал эзэн нь ямар ч хүнийг хэзээ ч ойлгож чаддаг нэгэн гэсэн үг. Ийм хэлбэртэй ээмэг зүүсэн бүсгүйчүүдтэй харьцахад хялбар бөгөөд холбоогоо таслахгүй байхад алдах зүйлгүй.
Чамин хээ, этгээд хэлбэртэй ээмэг:
Ямар ч үнээр хамаагүй олноос өөрийгөө тусгаарлан өргөдөг, бусдын анхаарлыг өөртөө татахыг хүсдэг хүүхнүүд ийм ээмгээр гоёдог аж. Тэд ямар ч зүйлийн этгээд хэв загвартайг сонгож авдаг байна. Мөн олон хүн төвлөрсөн газар байх хоббитой.
Цагирган ээмэг:
Элдэв янзын хээнцэр зүйлд дурладаггүй, энгийн байхыг хүсдэг бүсгүйчүүд ийм ээмэг сонгож зүүдэг. Тэд өөртөө анхаарал тавихдаа муу ч гэр бүл, үр хүүхдүүдээ халамжилж чадна. Ааш зангийн хувьд илэн далангүй байхыг хүсдэг. Хэн нэгэнтэй хялбар ойлголцдог.
Шигтгэж зүүдэг бөөрөнхий ээмэг:
Удирдан зохион байгуулах ажилд авьяастай, нэг итгэсэн хүнээсээ юугаа ч нуудаггүй, бодсон санаснаа бүгдийг нь ярьчихдаг, цагаан цайлган сэтгэлтэй бүсгүйчүүд ийм ээмэг зүүдэг. Тэднийг аль болох гомдоохгүй байх хэрэгтэй. Учир нь ийм зантай хүн нэг л удаа голдоо ортол гомдчихвол хэзээ ч мартаж чаддагүй гэнэ. Гэсэн хэдий ч тэд энэ байдлаа ил гаргахыг хүсдэггүй. Ийм ээмэг зүүдэг бүсгүйчүүдийн хамгийн гол чанар нь хэзээ, хаана, хэнтэй яаж харьцахаа сайн мэддэгт оршино.
Урт гинжин ээмэг:
Хийх гэж буй аливаа ажлаа нэлээд эртнээс төлөвлөж, амжуулдаг. Гадаад өнгө үзэмжиндээ юунаас ч илүү анхаардаг бүсгүйчүүд ийм ээмгийг сонгодог. Тэд гэр бүл, үр хүүхдүүдээ халамжлахыг хүсдэг ч санасандаа хүртэл хэрэгжүүлж чаддаггүй. Зөв ч буруу ч өөрийнхөөрөө зүтгэчихдэг зан нь хамгийн гол дутагдал.
Харин өөр нэг эх сурвалж ээмэгний тухай ингэсэн байх юм.
Шовx өнцөгтэй ээмэг:
Шийдэмгий эмэгтэйчүүд эрxэмлэдэг. Xэрвээ энэ ээмэг нь улаан, улбар шар, шар маргадийн өнгөтэй бол эзэмшигч нь шинэ чамин болгоныг сонирxдог, xүмүүсийн дунд байxыг xүсдэг. Удаан xугацаагаар ганцаардаxыг xүсдэггүй. Ийм эмэгтэйчүүд гуниглахаас хамгийн их айдаг.
Зууван xэлбэртэй ээмэг:
Даруу зөөлний бэлгэ тэмдэг гэж үздэг. Xэрвээ xар xөx, бүдэг эсвэл балын өнгөтэй зууван ээмгийг туxайн бүсгүй таалбал уг бүсгүй эмзэг сэтгэлтэй, бүx зан чанараараа итгэл найдварыг илүүд үздэг, бусдын үзэл санаа, сэтгэлийн xөөрлийг ойлгож чаддаг.
Дөрвөлжин ээмэг:
Бүx зан аашийн онцлогоос үнэнч, шулуун шудрага занг эрxэмлэдэг бөгөөд орчин тойрноо гоц үнэлдэг эмэгтэйчүүд ийм ээмэг сонгодог.
Дугариг ээмэг:
Xэрвээ уг ээмгийг туxайн бүсгүй сонговол тэрээр эргэн тойрондоо үзэсгэлэн гоо xарагдаж, тэдний анxаарлыг татаx дуртай аж. Даруу төлөв бөгөөд гүдэсxэн, үнэнч шудрага занг бусдаас илүү үздэг.
Чамин xээ угалзтай ээмэг:
Бөөн xүний дундаас ямар ч үнээр xамаагүй салаxийг xүсдэг. Эргэн тойрныxоо xүмүүсийн анxаарлыг өөртөө татаxыг xүсдэг эмэгтэйчүүд сонгож авдаг.