Та хошин шогийн утгыг ойлгохдоо муу, марзан чамин ярианд дургүй ч хааяа инээж наргих нь таны ядаргааг арилгаж, амьдралыг арай хөнгөн хүлээж авах болно.
Yүний тулд:
- Баяр баясгалантай хүмүүстэй илүү харьцаж, уйтгартай, үргэлж сэтгэл гонсгор явдаг, өөдрөг бус хүмүүсээс зайгаа барь,
- Прокатнаас инээдмийн киноны хуурцаг авч найз нөхөд эсвэл гэр бүлтэйгээ үзэх таатай,
- Хэрэв боломжтой бол өдөр бүр хэдхэн хормын зав гарган интернетийн хошин шогийн сайт руу орох,
- Багын болон хамт сургууль төгссөн найз нөхөдтэйгээ хааяа уулзаж бай. Өнгөрсөн дурсамжаа ярихад инээх зүйл бишгүй байдаг,
- Хошин шогчдын үзүүлбэр үзэхэд таны хамгийн эвгүй дурсамж ч мартагдаж болзошгүй
- Онигоог төрөлжүүлэн цуглуул.